Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Тус суманд “Тарваган тахал”-ын нэгдүгээр хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна.
Шуурхай штабаас гаргасан шийдвэрүүд:
Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх;
Нэгдүгээр хавьтлын иргэдийн оршин суугаа газар болон тахал гарсан байж болзошгүй Мөст сумын Хужирт баг, Алтай сумын Бодонч багт хөл хорио тогтоох;
Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Ховд аймаг руу орох болон гарч байгаа хөдөлгөөнд хяналт, шалгалт хийж, илэрсэн тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын төв рүү зөөвөрлөж, устгах;
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан тарвага агнах шийдвэрийг хүчингүй болгох;
Голомтын эрсдэл өндөр Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Булган сумдад тарвага агнах, худалдаалах, ахуйн хэрэгцээнд хэрэглэх үйлдлийг зогсоох, хяналт тавьж ажиллах;
Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж тарвага худалдаалж буй үйлдлийг илрүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...