Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллаа. Энэ үеэр 2021-2022 онуудад тус эмнэлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдалтай танилцав.
УХТЭ-ийн ангиографийн тасагт 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий SIEMENS брэндийн ангиографийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр тархи, захын мэдрэлийн судасны оношилгоо, судасны мэс засал зэрэг эмчилгээнд ахиц дэвшил гараад байна. Ангиографийн аппаратыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд, Хэнтий, Өвөрхангай зэрэг 6 аймагт суурилуулсан бөгөөд УХТЭ болон УНТЭ-ийн эмч нар орон нутагт ажиллаж эмч нарыг сургах, чадавхжуулах ажлыг сайдын тушаалын дагуу хийж байна. Ийнхүү орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат ашиглалтад орж эмчилгээ, хагалгааг хийж эхэлсэн нь Эрүүл мэндийн яамнаас барьж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийсэн ажил юм.
УХТЭ-ийн харвалтын тасаг, өвдөлт намдаах тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Эдгээр тасаг нь ЭМЯ-аас барьж буй төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил юм. УГТЭ-т төвлөрдөг байсан харвалтын дараах эмчилгээг бусад эмнэлгүүдэд хийдэг болж буйн нэг жишээ энэ юм. Мөн өвчин намдаах тасагт бүх төрлийн хагалгааны дараах өвдөлт, бусад өвчний өвдөлтийг намдаах эмчилгээг хийх юм байна.
Тус эмнэлэг нь 2019 онд анх удаа Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад оруулж байсан билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 болон 17 дугаар хорооны иргэд тус төвд эрт илрүүлэх үзлэг, оншилгоонд хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 1200 иргэн уррьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Тус төвийн хувьд өдөрт 40 орчим иргэнийг бүтэн үзлэгт хамруулж буй. Тухайлбал 40-45 иргэн дурангийн шинжилгээнд нэг өдөрт хамрагдаж байна. 40-өөс дээш насны иргэдийн дунд улаан хоолой, ходоодны өвчлөл өндөр байгааг эмч нар хэллээ.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 300,000 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Эдгээр иргэдийг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг бүрийн дэргэд тус бүр нь 1,5-1,8 тэрбум төгрөгөөр байгуулсан дэмжих төвөөр хийж буй. Үүнээс гадна 118 цэг, бүрэн тоноглогдсон авто машин, автобус, явуулын галт тэргээр иргэдийг үзлэгт хамруулж байна.
More Stories
Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй
Мөнх хөх тэнгэрийн орон болох Монгол Улс байгалийн асар их баялагтай. Монгол Улсын эдийн засаг боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр...
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болно
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг ГХЯ-нд хүлээн авч уулзлаа
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж...
Цагдаагийн байгууллагаас “Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хууль зүйн доктор /Ph.D/, бригадын генерал Т.Сүхболд “Үндэстэн...
Баянгол дүүрэгт “20минутын хот”концепцыг хэрэгжүүлж бүсчилсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлж байна
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан Баянгол дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын...
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас энэ онд 10 автобус худалдан авлаа
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд “Yutong” маркийн 31 угсраа автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн бол өнөөдөр мөн “Yutong” маркийн...