Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйлдвэр нь шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. Үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянган сорилтын сангийн УЗ-ийн дарга Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Д.Ганболд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Энэхүү үйлдвэр нь Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалт юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ. Компакт гэрээний хэрэгжүүлж буй төслийн ач тус нь бидний олон жил буруу ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон.
Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ. 2025 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана. Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх юм.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүгээс энэхүү үйлдвэрийн ирээдүйн өгөөжийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
-Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 145-155 мянган метр куб. Харин бохир усны хэмжээ 190 мянга орчим метр куб. Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр дулааны цахилгааны техникийн хэрэгцээнд дахин ашиглах цэвэрлэсэн ус нийлүүлж, тэр хэрээр гүний цэнгэг усыг гамнаж хэмнэх боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь нийслэлийн иргэдийн ундны усны нөөцийг хадгалан хамгаалахад асар том үүрэгтэй үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа. Дахин ашиглах цэвэрлэсэн ус хэрэглэх нь ирээдүйдээ хийж буй буян гэж ч хэлж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хамгийн түрүүнд “М-Си-Эс” ХХК-ийн ундааны үйлдвэр дахин боловсруулсан ус гаргаж эхэлсэн. Уг усыг ТҮК-ийн ажиллагсад мод, зүлэг ногооны арчилгаа, ТЭЦ-IV компани хөргөлтийн системдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна гэсэн юм.

More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...