БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн ахалсан МУ-ын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн II дугаар хурал боллоо.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, ядангаа хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөв.
Сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт хамгаалалт, борлуулалт, түгээлт, хяналтын асуудлыг шат дараалалтайгаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж УИХ-ын намрын чуулганд танилцуулахаар боллоо.
Ажлын хэсгийн хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батбаясгалан, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг , “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...