Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Тариатын нуур” гэдэг газар 07.18-ны өдрийн 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Б.Сэр-Од дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 26-р байрт оржээ
Next post “Нүхэн шорлон” орчныг хамгийн их бохирдуулдаг