АН-ын XIV их хурал 7-р сарын 2-ны өдөр буюу маргааш болно. Тус Их хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцох юм . Ардчилсан нам эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулиараа Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгосон. АН-ын XIV их хурлаар намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороооны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлахаас гадна намын даргын асуудлаа шийдэж, нэг мөсөн цэгцрэх болов уу гэсэн хүлээлт намын гишүүдэд нь байна. УИХ-ын ээлжит сонгууль явагдахад ердөө хоёрхон жил, ҮХНӨ-өөр хэрэв наашилбал ганцхан жил үлджээ. Атал Ардчилсан нам хөл толгойгоо олж дарга цэргээ “цэгцлээгүй” л явна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан намынхан эрх баригчдыг хянаж, хариуцлага нэхэхээс илүү дотоодын хэрүүл зодоондоо хамаг хүч тамираа зарцуулсан. Энэ янзаараа ирэх 2024 оны УИХ-ын сонгуультай золговол Монголын улс төрийн тавцангаас үүрд ардчигдана гэдгээ намын гишүүд нь мэдэхийн дээдээр мэдэж хувь заяандаа сэтгэл зовж байгаа . Үнэнтэйгээ АН эвлэрэх, үүнийгээ өнөөдөр л засах цаг юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ирэх сонгуульд өнөөдрийн суудлаа ахиулах эсэх нь, Ардын намын “утсан хүүхэлдэй” байх үгүй нь өөрсдийнх нь зөвшилцөл, ойлголцол, залуусынх нь улс төрийн идэвх, оролцооноос шууд хамааралтай.
Үндсэндээ, Ардчилсан нам эрх баригч МАН болоод экс Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн шоглоом болсон. Өнөөдөр цөөнхийн бүлгийн даргыг үнэмлэхүй олонх хэлэлцэж суугаа нь МАН-д инээд, АН-д ханиад болж байна.
Нэг. Сонгогдсон дарга хэмээх М.Тулгатыг намын даргад батламжлах уу?
Хэн АН-ыг сэрээж, хэн АН-ыг шинэчилж чадах вэ гэх асуулт зөвхөн намын гишүүдийн биш сөрөг хүчингүй эрх баригчдын хяналтгүй, бодлогогүй засаглалын горыг амсаж байгаа хүн бүхний хариултыг нь хүлээсэн зүйл. Тэр тусмаа АН-ын залуусыг эвлэлдэн нэгтгэж чадах үнэт зүйл, шинэ хүн хэн байх вэ гэдгийг нийгэм даяараа сонирхон харж байна. М.Тулгатын хувьд ардчиллын алтан хараацай “Хонх”-ын С.Цогтсайханы дүү гэдгээрээ үнэт зүйлийг уламжлан тээгч гэж автоматаар харагддаг. Мөн Японд эзэмшсэн боловсролоороо намын залуус дундаа үнэлэгддэг нэгэн. Тэрээр АН-ын задарсан үед нь биш ядарсан үед нь зориг гаргаж чадлаараа бууриа сахиж, бууцаа манаж байгаа харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн кандитат. Өнгөрөгч 6-р сарын 2-ны өдөр болсон АН-ын ҮБХ-ны сонгуулийн хаалтын хуралдаан дээр тамгат хэмээх С.Эрдэнэ удаа дараа амлаж байсанчлан 7-р сарын 2-ны Их хурлаараа намын даргаа шилжүүлж АН-аа албан ёсны толгойтой болгоно гэж хэлсэн нь байн байн М.Тулгатад барьдаг тамгаа одоо л бүрмөсөн шилжүүлж сонгогдсон даргаа батламжлах нь гэсэн хүлээлтийг намын гишүүдэд төрүүлсэн юм. Сонгогдсон дарга хэмээх М.Тулгатыг АН-ын даргад батламжлах эсэх нь тун удахгүй тодорхой болно.
Хоёр. Тамгат хэмээх С.Эрдэнэ намын даргад санаатай юу?
Улсын дээд шүүх Ардчилсан намын шинэ дүрмийг өнгөрсөн гуравдугаар сард бүртгэсэн нь бий. Энэ өнцгөөс нь харвал тус намын дарга М.Тулгат юм шиг. Гэвч нэрэн дээрээ Ардчилсан намын даргыг С.Эрдэнэ хашсаар байна. Ганц шалтгаан нь УДШ-д бүртгэлтэй гэх.
С.Эрдэнэ даргын хувьд Ардчилсан намд гай ч, гавъяа ч байгуулсан нэгэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээрээ өнөөдрийн хагарал, талцалын эхлэлийг тавьсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэвч, өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг “Женко” группын охин компани болгочихоогүйн төлөө түүнд талархах ёстой юу гэвэл ёстой. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ хийдгээ хийсэн. Үнэндээ С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын зөрчил, талцалаас болж УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдсан. Тэрчлэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам цагаан хуудсанд ялагдахад хүрсэн нь мөн л Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын зодооноос болсон юм. Саяхан хуралдсан ҮБХ-ны хурлаараа намынхаа дүрмийн шинэчлэлд оруулсан нэгэн өөрчлөлт түүнийг намын даргад санаархаж байгааг ил тод харуулсан. Хууль шиг мөрдөгдөж ирсэн сонгуульд намаа ялагдуулсан удирдлага хариуцлага хүлээж огцордог жишгийг тэрээр энэ удаа итгэл үзүүлэх эсэхийг харгалзаж шийдвэрлэхээр өөрчилсөн нь өөртөө зориулсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Хэрвээ түүний санаархал үнэн бол АН-ыг тойрсон зодоон эцэс төгсгөлгүй үргэлжилсээр ахиад дөрвөн жил лааз өшиглөнө.
Энэ удаад тамгат хэмээх С.Эрдэнэ намаа бодож залуустаа боломж олгохуу өөрийгөө бодож тамгаа тас атгасаар суухуу гэдэг сонголтод тулж байгаа. Үүнийг мөн л удахгүй харцгаана.
Эцэст нь Ардчилсан нам бол Монголын ардчиллын тулгуур багана. АН амьд үлдэж байж л ардчилал амьд үлдэнэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд АН-д шинэ хүн, шинэ лидер хэрэгтэй байна. Улстөрийн цагийн зүү АН-ыг хүлээж зогсохгүй. Түүнийг МАН маш сайн баадуудаж хурдлуулж буй.
Эх сурвалж: News.mn
More Stories
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...