“Төрийн алдаатай шийдвэрийн улмаас цаг бусаар амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх Үндэсний гашуудлын өдөр энэ сарын 25-нд болно”

“NoDoubleStan­­­­dard” иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс хоёр дахь жилдээ Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдрийг тэмдэглэх гэж буй талаар мэдээлэл хийлээ.

Урбан Иргэдийн Форумын төлөөлөл Б.Цацрал “Өнгөрсөн жилийн 6-р сарын 25 буюу олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон өдөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолоо хийсэн. Тухайн өдөр КОВИД-19-ийн бус шалтгаанаар 20 гаруй, нийт 493 хүн КОВИД-19-ийн улмаас нас барсан байсан. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг барьдаг, эрхийг нь хязгаарладаг байдал жилийн хугацаанд газар авлаа. Иймд бид бүхэн тус өдөр Төв талбайд үзэсгэлэн гаргана, зул өргөнө, гашуудлын хар бөмбөлөг хөөргөнө, төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлнэ. 

Мөн Үндэсний гашуудлын өдрийн турш иргэд, албан байгууллагууд төрийн далбааг цонхоороо болон гадна хэсэгтээ төрийн далбааг мандуулах, тээврийн хэрэгслийн жолооч нар автомашиныхаа гэрлийг асааж явах, 18:00 цагт дуут дохио өгөх, цахим орчинд “үндэсний гашуудлын өдөр” гэсэн хаштагийг ашиглан цахим орчинд пост оруулах, 18:00 цагаас орон даяар хэвлэл мэдээллийн сувгууд эфир зогсолт хийж, хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт цэргийн дэглэлтэд нэг цэрэг амь насаа алдлаа. Албан ёсны нэг ч тайлбарыг холбогдох хүмүүс өгөөгүй байна. Энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг уриалж байна. Удаа дараа хүний эрхийн ийм ноцтой зөрчил гарч байгаа ба энэ яргаллаа Батлан хамгаалахын яам зогсоохыг уриалахад нэг ч тайлбар хэлдэггүй” гэв.

Түүнчлэн “NoDoubleStan­­­­dard” иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Хотын даргад шаардлага хүргүүлж байгааг хэлэв. Үүнд, 

  • 2022 оны 6-р сарын 25-нд гаргасан зөрчилдөө нийт иргэдээсээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэх
  • Жил бүрийн 6-р сарын 25-ны өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон хуульчлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
  • КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны 7-р сарын 10-ны өдрөөс өмнө нэн даруй хүчингүй болгох
  • Ковидын үеийн зээл тусламж, санхүүжилт, түүний зарцуулалтыг 2022 оны долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө олон нийтэд ил болгох
  • “NoDoubleStan­­­­dard” иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дийн залууст хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлж буй үйл ажиллагаагаа таслан зогсоож өнгөрсөн хугацаанд учруулсан хохирлыг барагдуулах
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг 2022 оны 7-р сарын 10-наас өмнө ажлаас нь чөлөөлөх
  • Хэлмэгсдийн музейг хууль бусаар буулгасан ч өнөөдрийг хүртэл тус музейг сэргээн байгуулаагүй. Иймд хэлмэгсдийн музейг сэргээн байгуулах ажил эхэлснийг мэдэгдэж байна. Хэлмэгсдийн музейг хуучнаар Д.Нацагдоржийн хөшөөний суурин дээр барьж, цэцэрлэг хүрээлэн болгон тохижуулах газрын асуудлыг нэн даруй шийдэж өгөхийг шаардаж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours