Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Шинь шинь ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.
ЭЦА-ны Дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлтсийн дарга хурандаа Т.Баатар, “Шинь Шинь ХХК 2018 онд шалгагдаж, дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны 12-р сард газар дээр нь шинжилгээ хийж ажилласан. Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай болж, шинжилгээний хариу удаж гарсан. Шинжилгээний хариугаар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, талбайн хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол 427 сая төгрөг болсон. Харин хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 сая төгрөг гээд нийт 672 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Үүний дагуу тус компанийг энэ оны 3-р сард прокуророос яллагдагчаар татсан. Компанийн Монгол талын захирлыг нь байцаан, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсан бөгөөд уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...