Циркийн гадна талын төмөр хашааг буулгаж дуусгасан гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх хашаа, хайсыг хотын стандартад нийцүүлж, явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд циркийн гадна талын төмөр хашааг буулгаж дуусгав. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо
Next post Япон улсын бизнесийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа