Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Оролцоо” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд бичжээ.
Тэрбээр “Төр дангаараа залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжгүй. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа. Тийм ч учраас 2021 онд Оролцоо төслийг олон аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж ажилласан. Аж ахуйн нэгж байгууллагууд оролцоо төслийн залуусыг 14 хоног дадлага хийлгүүлж, ажил олгох өдөрлөгт оролцож, зарим нь байнгын ажлын байраар хангадаг. Энэ жил илүү олон аж ахуйн нэгж байгууллагууд дэмжин, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хөдөлмөр эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй, 18-34 насны залуус та бүхнийг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, сургаж, дадлагажуулж, ажлын байранд зуучилъя. 2022 оны тавдугаар сарын 16-26-ны өдрүүдэд E-Mongolia цахим системээр бүртгэнэ” гэжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...