Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой зарим албан тушаалтныг АТГ-аас шалгаж, хэрэг үүсгэсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл тус банкны чанаргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн групп” компанийн үүсгэн байгуулагчийг Хөгжлийн Банкны зээлтэй холбоотойгоор АТГ хэрэг үүсгэж, цагдан хорьсон мэдээлэл байна.
Тодруулбал, тус группийн үүсгэн байгуулагч Хөгжлийн Банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр казино тоглосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг албаны эх сурвалж баталгаажууллаа.
“Бэрэн групп” нь Хөгжлийн Банкнаас хоёр удаагийн зээл авсан байдаг. Үүнд:
Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолын хүрээнд 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг “Бэрэн групп” ХХК-д 45 сарын хугацаатай Арматурын үйлдвэр зориулан олгохоор шийдвэрлэсэн.
ТУЗ-ийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийн дагуу 18 сая хүртэлх ам.доллар зээлийг “Бэрэн групп” ХХК-д 36 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтэд зориулж 11.6 сая ам.долларын зээлийг олгосон бөгөөд зээлийн хяналтаар 2.6 сая ам.доллар орчим зээлийн зарцуулалт баталгаажаагүй тул үлдэгдэл санхүүжилт болох 6,347,773.51 ам.долларыг банк олгоогүй гэсэн түүхтэй байна. Уг зээлийн хугацаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусжээ.

More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...