Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал юм. Тус урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх саналыг “Сүү“ компанийн захирал М.Болод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тавьсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тэрээр “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ.
Сүүний үйлдвэр 1,800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2,300 төгрөгөөр үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...