Сүүлийн үед Коронавирусын тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс эхлэн БНСУ-ын хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт орсон байна. Үүнд:
Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:
Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:
Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд,
Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд,
Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:
Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд
Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг,
Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/
Бүртгэл хийх арга: hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.
Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...