Гэр байшингийн дотоод орчин дахь Угаарын хийн (карбон моноксид) хэмжээг хянах зорилгоор Интеллигент Технологи” ХХКомпанийн Монгол инженерүүдийн баг “Угаарын хийг хянах төхөөрөмж” -ийг зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлээд 1 жил болж байна.
Уг ухаалаг төхөөрөмж нь IOT (Юмсын Интернет) технологийг ашиглан мэдээллийг М2М буюу Machine to Machine зарчмаар ажилладаг бөгөөд маш бага эрчим хүчээр алсын зайд мэдээлэл дамжуулдаг.
Америк, Канад, Хятад, Европын улсууд гэх мэт 160 оронд уг технологийг өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд 144 гаруй технологийн оператор компани байдаг байна.
Нийт эрсдэлтэй гэж үзсэн 63,000 айлд уг төхөөрөмжийг суурилуулаад эхэлсэн бол 2021 оны 10 –р сараас 2022 оны 04 –р саруудад “Таван Толгой” Түлш ХХКомпанийн Хяналтын нэгдсэн төвд нийт 2000 гаруй айл өрхийг угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан.
Үүнээс 500 гаруй өрхийг угаарын хийн эрсдэлээс шууд хамгаалж, засвар үйлчилгээг үзүүлсэн байна.
Дан ганц угаарын хийн эрсдлээс гадна шатаж эхлэх гэж байсан объектыг шатаж гал гарахаас нь өмнө арга хэмжээ авч иргэдийн эд хөрөнгийг хамгаалсан дуудлагууд ч мөн бүртгэгджээ.
Цаашид түлш түлдэг өрх бүрт Угаарын хийг алсаас хянах смарт төхөөрөмжийг суурилуулснаар иргэн бүрийг угаарын хийн эрсдэлээс бүрэн хамгаалж чадах нь үүнээс харагдаж байгаа юм.
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...