“NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлгөөний төлөөлөл “ОХУ-ын Элчин сайдын яам болон бусад газрууд хамтран дайныг дэмжсэн жагсаалыг өчигдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.Үнэхээр гомдмоор, гутармаар зүйл боллоо. “NoWAR” иргэдийн хөдөлгөөн энх тайвны төлөө жагсаж байгаа. Үүнийг харлуулах гэж байх шиг байна. Хараат бусаар энх тайвны төлөө жагсах ёстой. Энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Ялангуяа Монгол Улс. Монгол Улс хоёр дарангуйлагч гүрний дунд цохилж буй эрх чөлөөний зүрх. Тиймээс бид илүү хүчтэй дуугарах ёстой. Өнөөдөр бид Сүхбаатарын талбай дээр 13.00 цагт “NoWAR” иргэдийн жагсаал зохион байгуулна. Энх тайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн, данхан толгойтой, данхар Засгийн газар огцрох ёстой. Өчигдөр Монгол Улсад гутамшигтай өдөр боллоо” гэж мэдээллээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...