Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэрүүд дээр ажиллаж байна. АЙВИКО үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Эхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитай танилцлаа. Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцлаа.
Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Нахиа компани нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 15 нэрийн тарилгын уусмал 7 нэрийн антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн салбарын хамт олон цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд талархал илэрхийлж цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.
More Stories
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...