Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяаг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгаад байгаа.

Хэргийг тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй гэж хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудад ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг. НМЭГ-ын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулан ашиглаж, 40 сая төгрөг завшин, өөртөө давуу байдал олгосон хэмээн НПГ-аас яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн.

НМЭГ-ын даргын албан тушаалыг хашсаар буй А.Нарантуяаг цагдан хорих саналыг хууль сахиулах байгууллагаас шүүхэд хүргүүлжээ. Уг саналыг өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаатай цагдан хорих захирамж гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын долоонд авна
Next post Б.Жавхлан: Хөгжлийн банкны өрийг төлүүлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр самурай бондыг төлөх эрсдэл үүснэ