Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Тэгвэл Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар солонгосын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгааг тус яамнаас мэдээллээ.
Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа бөгөөд өмнө нь манай талаас 2010 онд Япон Улс, 2013 онд Канад Улс болон Герман Улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан юм.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...