Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тэрбээр “Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Хөгжлийн банкны асуудлыг өнөөдөр хөндөх болсонд шалтгаан бий.
2023 онд төлөгдөх ёстой хоёр томоохон бонд байгаа. Үүнд 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөж дуусах ёстой таван их наяд төгрөгийн евро бонд, арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөж дуусах 725 тэрбум төгрөгийн самурай бонд багтана. Үүнээс онцгой анхаарах ёстой нь самурай бонд. Хэрэв Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээр өрийг нь төлүүлж чадахгүй бол самурай бондын мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй байна.
Бид зургадугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31-ний аудитаар бодитой үр дүн гаргах ёстой байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 30-аас доошгүй хувь буюу 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг 2022 онд багтааж төлүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа. Тиймээс чанаргүй зээлийг төлүүлэхэд хүчний байгууллагуудыг татан оролцуулах ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн юм.
Next post
ГХЯ: Иргэдийг БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар солонгосын талтай ярилцаж байна
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...