Баянгол дүүрэг гэж үйлийн үртэй газар бий. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр АН-ын С.Эрдэнийн “савраас” саллаа гэсэн чинь өнөөдөр МАН-ын Ж.Ганбаатарын “саварт” орчихов. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Баянгол дүүргийн МАН-ын даргаар сонгогдсоноос хойш ИТХ-ын хэдэн төлөөлөгч нь байтугай намын жирийн гишүүд нь хүртэл түүний дарамтыг мэдрэх болсон аж.
Түүнийг МАН-д багагүй мөнгө хаяж, УИХ-д сууж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх ч 2020 оны орон нутгийн сонгуульд МАН 50 хувийн суудал авснаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг ч өөрийн мэдэлд авсан мэт аяглаж эхэлсэн аж. Өөрийн гарын хүнийг дүүргийн Засаг даргаар, бэрээ ЗДТГ-ын даргаар гэх мэтчилэн урагийн модоо цэцэглүүлж байгааг ИТХ-ын төлөөлөгчид нь эсэргүүцэж буй. Үүнийгээ ч илэрхийлж, гуравдугаар сарын 25-нд болсон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах санал оруулж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, АН-ын 18 төлөөлөгч дээр МАН-ын 10 төлөөлөгч нэмэгдэж гар өргөсөн аж. Хэдийгээр нийслэлийн МАН-ын зүгээс эсрэг намын төлөөлөгчидтэй нийлж, Засаг даргаа огцруулахгүй хэмээн дээрх 10 төлөөлөгчид анхааруулсан гэдэг ч Баянгол дүүргийн МАН-ын төлөөлөгчид Ж.Ганбаатарын удирдлага дор ажиллахгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ гэж харж болох нь. Гуравдугаар сард болсон нийслэлийн МАН-ын хурал дээр ч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатарыг заалнаас нэр дэвшигчтэй өрсөлдөөд гишүүдийнхээ 55 хувийн саналаар арайхын улиран сонгогдсон нь намын ажлыг муу хийж байгаатай холбоотой хэмээн нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазар анхааруулсан. Зарим гишүүд нь түүнийг Баянгол дүүргийн хувийн компани мэт санаж, дүүргийн Тамгын газарт ах дүү хамаатан саднаа оруулж байгааг шүүмжилсэн.
Баримт1.
Гэтэл энэ мэдээ хуучраагүй байхад дүүргийн төсвийн захиран зарцуулах эрх бүхий албан тушаалд очсон бэр дүү Б.Нарангэрэл нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг ЗДТГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гарган төсвийн мөнгөөр гадаадад аялуулсан тухай мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга болоод ЗДТГ-ын дарга хоёр хоёулаа хуурамч тушаал гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлээд НИТХ-д дүүргийг төлөөлсөн төлөөлөгч хүртэл хийж явсан. Гэвч эзний сэтгэлээр бус эзэрхийлэгчийн сэтгэлээр хандаж байгааг нэг бус хүн хэлж анхааруулсаар байгаа нь нууц биш.

Баримт 2.
2021 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хууль ёсны дагуу олгогддог урамшууллыг Ж.Ганбаатар гацаан өөр зориулалтаар зарцуулсан асуудал яригдаж байсан. Тэрээр БГД-ийн МАН-ын нэрийн өмнөөс татаас хэмээн төлөөлөгчдийн урамшууллыг татдаг байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг асуудлыг эсэргүүцэн дүүргийн АН-ын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилснийг хэвлэл, мэдээллийг хэрэгслээр гаргахгүй хаалт хийж байжээ.
Баримт 3. Сонгуульд ажилласан найз нөхөд, хамаарал бүхий хүмүүстээ албан тушаал бэлэглэж, гар хөлөө болгожээ
“Оргил”-ын Ж.Ганбаатарын ураг садангийн төрөл ингээд дуусахгүй.
Тэрээр өөрийн дотны найз Ж.Галтбаярыг БГД-ийн Цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирлаар, Оргил дэлгүүрийн Амгалан салбарыг хариуцан ажилладаг байсан менежер Д.Бат-Оргилыг БГД-ийн 23 дугаар хорооны Засаг даргаар, өөрийн сонгуулийн менежерээр ажилласан Ж.Намнансүрэнг Ахмадын хорооны даргаар, түүний хүү Н.Гантулгыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дэд даргын албан тушаалд тавьж, өөрийн сүлжээг бий болгосон байдаг.
Түүнчлэн Ч.Мандалмааг БГД-ийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар, өөрийн ангийн хүүхэд Д.Даваацацралыг БГД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан томилсонд МАН-ын энгийн гишүүд дургүйцэж буй.
Дашрамд дурдахад дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон Ч.Мандалмаа нь түүний хууль шүүхтэй холбоотой асуудлыг хариуцдаг гэдэг.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...