Монгол Улс 2022 оны эхний улиралд нийт 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.9 тэрбум америк доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 108.7 (3.1%) сая ам.доллароор, импорт 167.0 (11.0%) сая ам.доллароор өсжээ.
Харин экспорт 58.3 (2.9%) сая ам.доллароор буурчээ. Экспорт өмнөх сараас 121.3 (18.9%) сая ам.доллароор, импорт 171.8 (35.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476.6 сая америк долларын ашигтай байсан бол 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 225.3 сая америк доллароор буурч, 251.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин 2022 оны 3 дугаар сард өмнөх сараас 50.5 сая ам.доллароор буурчээ.
Хятад улстай 2022 оны эхний улиралд 2.1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.6 хувийг эзэлж байна.
Оросоос импортоор оруулсан барааны 57.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 71.2 хувийг суудлын автомашин, Хятадаас импортолсон барааны 6.6 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувиг ачааны тэрэг, 87.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 167.0 сая ам.доллароор өсөхөд авто бензин 90.4 сая ам.доллар, суудлын автомашин 28 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 15.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....