Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын дөрөвдүгээр аяныг ногоочид, тариаланчдаа дэмжих зорилгоор хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, өвлийн хүлэмжид цахилгааны хөнгөлөлт үзүүлж буй хугацааг уртасгах, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлөх зэрэг цогц шийдвэрийг гаргасан. Тэгвэл ирэх сарын 4-нөөс эхлэн хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж, үрийн захиалга авч эхлэх юм байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад “Нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн захиалга авч эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 4 буюу даваа гараг гэхэд захиалга авах ногооны үрийн нэр төрөл үнэ тодорхой болно” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”
2024 оноос баталгааны даатгалыг бодлогын түвшинд нэвтрүүлж, бодит хэрэглээ болгосноор Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн шинэ хуудас нээгдлээ. Энэхүү шинэчлэл...