Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар автомашин ачилтын төлбөр 60 мянгыг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьсан.

Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан юм. Тэгвэл тус асуудлыг гуравдугаар сарын 24-нд НИТХ-аар хэлэлцэж дэмжээгүй бөгөөд улмаар автомашин ачилтын төлбөр 60 мянга хэвээрээ үлдэж байна. Уг төсөл нь Улаанбаатар хот дахь авто зогсоолыг 3 байршилд хувааж бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдрөөс ОХУ-аас элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглолоо
Next post Техник, бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна