МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр болно. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.
Тодруулбал, энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Оюутолгойд ажилладаг герман иргэн нас барсан байдалтай олджээ
Next post Хонгор суманд малын арьс, шир боловсруулах цогцолбор байгуулна