“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төр талийгаачийн хөрөнгийг хураах гээд байгаа юм шиг эсвэл өнчин өрөөсөн хүний юмыг булаах гээд байгаа юм шиг, хувийн хэвшлээ дээрэлхээд байгаа мэт нөхцөл байдал руу оруулах гэж их үзэж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг үнэгүйдүүлж авсан нөхдүүд ард түмний тархийг худал мэдээллээр угааж байна.
Төр хулгайд алдсан хөрөнгөө буцааж авсан. Энэ хувьчлал цэвэр луйвар байсан гэдгийг баримттайгаар тайлбарлая.
Энэхүү дээрмийн үйл явц 2011 оны нэгдүгээр сарын 12-ноос эхэлсэн.
Энд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга тухайн үед Барилга хот байгуулалтын сайд байсан. Төрийн өмчийн хороон дарга Сугар гэж хүн байсан. Тухайн үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг Х.Баттулга гаргасан. Энэ дагуу байгуулагдсан ажлын хэсэг 24 цагийн хугацаанд гаднын есөн компани руу тендерийн урилга явуулаад, “Бейсмент” гэдэг нэртэй цаасан дээрх компанийг шалгаруулсан. Үүнийгээ гаднын компаниудтай үндэсний ганцхан компани өрсөлдсөн учраас дэмжиж сонгосон гэдэг тайлбар өгсөн байдаг. Ингэхдээ 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийгээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс нэг ч хувьцаа эзэмшихгүй байх нөхцөлтэй сонгон шалгаруулалт байсан.
Ингээд 2011 оны нэгдүгээр сарын 17-нд Барилга хот байгуулалтын яам болон Төрийн өмчийн хороо “Бейсмент” компанитай гэрээ хийсэн.
Гэрээний дагуу “Бейсмент” компани өөрийн хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд тус компани нь Хөгжлийн Банкнаас 61 сая ам.доллар зээлсэн. Энэ зээлийн мөнгө нь Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банк руу 40 сая ам.доллар шилжсэн. Энэ нь санхүүгийн гүйлгээгээр ил болсон.
Үлдсэн 21 сая ам.долларыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү оруулсан гэдэг ч гүйлгээ нь нотлогддоггүй.
Нэг төгрөгийн орлогогүй цаасан дээрх компанид Хөгжлийн Банк барьцаагүйгээр 61 сая ам.долларын зээл өгчихсөн. Түүнээс хойш тус компани нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байгаа.
Ингээд 2015 оны долдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд төрийн өмчийг хувьчлах чиглэл баталсан. Энэ чиглэлийн хавсралтад Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулагчид нь хувьчил гэдэг чиглүүлсэн заалттай УИХ-ын тогтоолыг баталсан.
Ингээд Төрийн өмчийн хороон дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж 1.3 тэрбум төгрөгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн 50 сая тоннын нөөцтэй нь “Бейсмент” гэдэг цаасан дээрх компанид өгчихсөн. Энэ үнэлгээнд нөөц, дэд бүтэц, дулааны цахилгаан станцыг нь огт оруулаагүй.
Энд Х.Баттулга, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг нар оролцсон нь харагдаж байна.
Өнөөдөр тус үйлдвэрийн нөхцөл байдал хүнд байна. Ажилчдынхаа ¼-ийг халсан, цалинг нь цагтаа тавьдаггүй.
Энэ бол хувийн өмчийн бизнес биш. Хулгай луйвар.
Энэ хүмүүс “Бейсмент” гэдэг компанийг Хөтөл ХХК гэдэг нэртэй компани болгоод талийгаач болсон М.Бөх-Очир гэдэг хүнд 2015 онд бэлэглэлийн гэрээгээр өгчихсөн. Энэ М.Бөх-Очир гэдэг хүн хөрөнгө оруулалт хийх хэмжээний чадалтай хүн байгаагүй. Энэ бол Х.Баттулга болон Д.Эрдэнэбилэг нарын хувийн компанид ажиллаж байсан ажилтан.
Энэ хүн 2018 оны арваннэгдүгээр сард нас барсан. Хуулиар тухайн хүнийг нас барснаас хойш гурван сарын хугацаанд ар гэр, хамаатан садан нь компанийг нь өвлөн авах хүсэлт ирүүлэх ёстой. Гэтэл талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээс татгалзсан. Энэ тохиолдолд хамт амьдардаггүй ч төрсөн үр хүүхэд нь нэг жилийн дотор өв залгамжлах хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл одоо би өв залгамжлагч гээд байгаа Тулга тухайн үед хүсэлт гаргахгүй явсаар 2021 оны гуравдугаар сард нотариатад хүсэлт гаргасан.
Нотариатаас Тулгад хүсэлт гаргах хуулийн хугацаанд хүсэлт гаргаагүй учир өв залгамжлах эрхгүй болсон гэдэг хариу өгсөн” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....