Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг энэхүү байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид мягмар гарагт гардуулан өглөө гэж тус улсын ГХЯ мэдэгджээ.
“НАТО болон Европын Холбооны улсууд Европын Зөвлөл (CE) дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш яриа хэлэлцээ, бүх Европын бүтцийн бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“Ийм нөхцөлд манай улс Европын Зөвлөлд үлдэхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид ОХУ-ыг тус байгууллагаас гаргах тухай мэдэгдлийг гуравдугаар сарын 15-нд өглөө” гэж ГХЯ тэмдэглэв.
Энэ тивийн хүмүүнлэгийн болон хууль эрх зүйн нийтлэг орон зайг сүйтгэсний, мөн Орос улсгүйгээр бүх Европын эрх тэгш байдлаа алдах Европын Зөвлөлд учрах үр дагаврын бүх хариуцлагыг Орос улсыг ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн хүмүүс хүлээх болно гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Орос улс Европын Зөвлөлөөс гарсны дараа тус байгууллагын гишүүдтэй харилцан сонирхсон асуудлаар болон тус улс үргэлжлүүлэн оролцохоор шийдвэрлэх конвенциудын хүрээнд прагматик, эрх тэгш харилцахад нээлттэй хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.
ОХУ Европын Зөвлөлөөс гарсны дараагаар мөн Европын Хүний эрхийн шүүхийн хэдийн батлагдсан шийдвэрийг Үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....