Их Британийн инфляц өнөөдөр зарлагдлаа. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсад үнийн өсөлт 5.4% хүрсэн нь 1992 оны 3 дугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд зах зээлд оролцогчид Английн төв банкны 2-р сарын 3-нд болох бодлогын уулзалтын шийдвэрийг анхааралтай хүлээж, ажиглаж байна.
Үнийн өсөлт эрчимжиж байгаагаас үүдэж Английн төв банк 12 дугаар сард бодлогын хүүгээ 15 суурь нэгжээр өсгөж 0.25% хүргэж байсан юм. Ингэснээр цар тахлын үед бодлогын хүүгээ өсгөсөн анхны томоохон төв банк болж байв. Гэвч инфляц ийнхүү эрчимтэй байгаа нь дахин хүүгээ өсгөх арга хэмжээ авч магадгүй гэх хүлээлтийг нэмэгдүүллээ.
CNBC агентлагийн мэдээлснээр түлш шатахууны үнийн огцом өсөлт, эрэлт сэргэсэн ч нөгөө талд нийлүүлэлтийн сүлжээнд саатал учирсан нь үнэ өсөх гол шалтгаан болсон байна.
Дэлхий даяар дээрх шалтгаануудын улмаас инфляц өндөр түвшинд хүрээд буй. Тухайлбал АНУ-ын инфляц өнгөрсөн сард 7% хүрсэн нь 1982 он буюу сүүлийн 40 орчим жилийн дээд түвшин болсон.
Азийн томоохон эдийн засгуудаас БНСУ-ын төв банк эрчимтэй өсөж буй инфляцыг хазаарлахын тулд хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 1.25% буюу хүргээд байна. Тус улсад инфляц 2021 онд 2.5 хувь байсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин юм.
Эх сурвалж: CNBC
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...