Оюутнуудын хичээл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэллээ.
“Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэлнэ. Учир нь өнгөрсөн намар их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл, дадлагын ажлыг зохион байгуулсан учраас цахимаар хоёр долоо хоног хичээллэх боломж бий” хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.
Засгийн газрын хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд:
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаа ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс цахимаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ болон, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн даваа гарагаас танхимаар хичээллэнэ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...