Монголбанк, ХХААХҮЯ-тай хамтран Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр уг ажлын хүрээнд Монголбанк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувийн ур чадварыг хөгжүүлэх “Оролцоо” төслийн цогц сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох сургалтын агуулгыг тусгаж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Загвар” төвөөр дамжуулан санхүүгийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх юм. Энэ хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгээ зөв удирдахад дэмжлэг үзүүлэх болон залуу үеийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон талт сургалт, хэлэлцүүлэг, үйл ажиллагааг зохион байгуулахаар болж байна.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...