Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран “Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд 18 аймгийн малчид, худалдаачид сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж эхэллээ. “Монгол хүнс Монгол бараа” арга хэмжээнд 60 гаруй малчин, худалдаачин оролцож байгаа бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр иргэд, худалдан авагчдад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Б.Алтансүх “Жижиг, дунд бизнес эрхлэгч, малчдыг дэмжих, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай асрыг бэлтгэн, ямар нэг төлбөр, түрээс шаардахгүйгээр уг арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүнээс гарал үүслийн бичиг шаардаж, шаардлагатай шинжилгээг хийж байгаа. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээч эмч Д.Шинэбаяр “Мах махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийхдээ өвчтэй болон үхсэн малын махны шинжилгээ, антибиотикийн үлдэгдлийн шинжилгээг хийж байгаа. Харин цагаан идээнд мэдрэхүйн шинжилгээ, болон хольцын шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу 15-30 минутын дотор гарах бөгөөд иргэд хүсвэл өөрсдийн худалдан авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнийхээ дээжийг өгөн, үнэ төлбөргүй шинжлүүлэх боломжтой” гэлээ.
Зохион байгуулагчдын зүгээс цар тахлын нөхцөл байдлыг тооцоолон, задгай талбайд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд автомашины зогсоол болон орц, гарц сайтай байдлыг нь тооцоолон Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон байна.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...