Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10.000.000 / арван сая/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайг нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17.500.000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16.500.000 торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч нар 2019 оны аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн Д-г баривчилж, цагдаагийн хэсэгтээ аваачин эрүүдэн шүүж, байцаасан хэрэг гарсан. Мөн цагдаагийн алба хаагчдад холбогдох хэргийг шалгалтын ажиллагаагаар иргэн Д-д Сүхтбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, нотлох бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг нь тогтоосон байдаг юм.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...