Өчигдөр буюу 2-ны өдөр Сөүл хотын Сочу цагдаагийн газраас хүн зодож танхайрсан хэргээр иргэн “А” баривчилж шалгаж эхэлжээ.

Иргэн А нь үүрийн 3 цаг 20 минут орчимд Сочу дүүргийн Шиннунхён метроны буудлын ойролцоо хамт явж байсан хүмүүстэйгээ нийлж гурван Монгол залууг шалтгаангүйгээр зодсон хэргээр шалгагдаж байгаа гэнэ.

Цагдаа нар тухайн үед нүүрэндээ цус болсон хохирогч нарыг олж илрүүлэн нэн даруу хэрэгтнүүдийг дагаж мөрдөн хайсаар тэдний нэг А-г барьж чадсан байна.

Цагдаагийн газраас иргэн А-г шалгахын зэрэгцээ хамтарч хэрэг үйлдсэн этгээдүүдийг хайж байгаа аж.

Эх сурвалж: 파이낸셜뉴스

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 15 давхраас үсрэх гэж байсан хүнийг аварчээ
Next post Албан тушаалаа урвуулах нь авлигын гэмт хэрэгт өндөр дүн эзэлсээр байна