Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Франц улс нэгдүгээр сарын 3-наас эхлэн хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болжээ.
Ирэх долоо хоногоос эхлэн боломжтой бүх хүн гэрээсээ ажиллаж, дотоод орчинд зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох хүний тоог 2,000-аар хязгаарлаж байна. Гадаад орчны арга хэмжээнд оролцох хүний тоог 5,000-аар хязгаарлаж, хол аяллын зорчигчдод замдаа уух, идэхийг хоригложээ.
Шөнийн клубүүдийг хааж, баар, кафенуудын үйл ажиллагааг хязгаарласан байна.
Хотын төвөөр зорчигсод амны хаалт заавал зүүх үүрэгтэй болжээ.
Өнгөрсөн Бямба гарагт Франц даяар анх удаа 100,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн дээд үзүүлэлт болсон юм.
Коронавирусийн халдварын шинэ тохиолдол хоёр хоног тутамд хоёр дахин өсөж байгааг Францын эрүүл мэндийн сайд Оливер Веран анхааруулжээ.
Тэрбээр вакцины хоёр дахь болон гурав дахь тунгийн хоорондын зайг дөрвөөс гурван сар болгон богиносгох засгийн газрын шийдвэрийг зарласан байна.
Францын засгийн газар олон нийтийн арга хэмжээнүүдэд ганц удаагийн шинжилгээний хариугаар биш, зөвхөн вакцины гэрчилгээгээр нэвтэрдэг болох хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хэрвээ уг төсөл парламентын дэмжлэгийг авбал ирэх оны нэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх ажээ.
Францаас гадна Европын орнуудаас Герман, Грек улсууд Зул сарын баярын дараа хорио цээрийн дэглэмээ чангатгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...