Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8 хувь, өмнөх улирлаас 362 сая ам.доллароор тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Нийт гадаад өрийн
36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных,
5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Засгийн газрын нийт өр 2021 оны эхний есөн сард 27.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883.7 (3.4%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 55.9 (0.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд гадаад өр 1.5 (6.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
График. Засгийн газрын нийт ба үүнд эзлэх гадаад өрийн хэмжээ

Харин дотоод өр 271.5 (20.6%) тэрбум төгрөг, өрийн баталгаа 143.6 (13.7%) тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 228.7 (26.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Засгийн газрын нийт өр өмнөх улирлаас өсөхөд барих-шилжүүлэх төрлийн концесс 131 (17.2%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 48.7 (5.1%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч гадаад өр 235.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...