Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16951 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 299, хөрөнгө оруулахаар 1505, хөдөлмөр эрхлэхээр 5881, гэр бүлийн зорилгоор 6372, суралцахаар 726, цагаачлахаар 1869, түр ирэгчээр 303 гадаадын иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар арваннэгдүгээр сард 583 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 102 гадаадын иргэнд хилийн боомтод виз олгожээ. Мөн “Evisa.mn” цахим системээр нийт 10 улсын 62 иргэнд цахим виз олгов.
Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 710 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1173 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Энэ сарын тоон үзүүлэлтийг өнгөрөгч оны 11 дүгээр сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 4,1 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 3,5 дахин, оршин суух зөвшөөрлийн сунгалт 4,1 дахин өсжээ.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....