Орон даяар цар тахлын улмаас урт хугацааны хөл хорионд орсон хотынхон өвлийн идшээ авч чадахгүй хүнд нөхцөлд байхад анх удаа өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачилж, алтай нутгаас өвлийн идшээ авахыг хүссэн иргэдийн захиалгыг нэгтгэж, сум болгоноос нэг машин гарган өндөр зэрэглэлийн харуул хамгаалалтын дор цар тахлын үеийн ариутгалын бүхий л шаардлагыг ханган зөвхөн шатахууны зардлаар ХҮРГЭЛТ арга хэмжээг зохион байгуулж байв, 2020 онд.

Тэгвэл энэ ажлыг 2021 онд үргэлжлүүлэн 17 сумаас 17 машинаар ХҮРГЭЛТийн тээвэрлэлт хийсэн нь өнөөдөр Улаанбаатар хотод ирж, захиалга өгсөн нийслэлчүүд өвлийн идшээ ямар нэгэн хүндрэл, сааталгүй хүлээн авсан юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, “Алтай нутгийнхаа малчдын хөдөлмөрийг нийслэлчлүүдэд сурталчилж, хотын иргэддээ орчин үeийн худалдааны зах зээлд нийцсэн сав боодол, эрүүл ахуйн стандартад нийцсэн махны тээврийн ХҮРГЭЛТ үйлчилгээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд бид малчдын махны захиалгыг нийслэлчүүдэд хүргэхээс гадна анх удаа QR кодтой махны худалдааг туршиж үзсэн. Сумдын малчдын хотонд маш цэвэрхэн бэлтгэж янзалсан махыг чанар, стандартыг хангасан баглаа боолт, савлагаанд оруулж бэлтгэсэн. Ингэж бэлтгэсэн махаа бүгдийг нь QR кодтой болгосон. Худалдаж авахыг хүссэн хүн уг кодыг уншуулаад аль сумын хэн гэдэг малчны мах болохыг мэдэх боломжтой. Мөн уг мах таалагдвал эргээд тэр малчинтай холбогдоод захиалга хийж болно гэсэн үг” хэмээсэн.

Улсын хэмжээнд анх удаа орон нутгаас идшээ бэлтгэж байгаа иргэдэд зориулан нэгдсэн байдлаар зах зээлийн ханшаас хямдаар ХҮРГЭЛТэд хамрагдаж, тэгээд зогсохгүй чанар, стандартын шаардлага хангасан махыг захиална. Хамгийн гол нь ямар ч хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээг авч байгаа учир тус арга хэмжээг зохион байгуулагчдад талархаж байгаагаа үйлчлүүлсэн 17 сумаас захиалгаа авсан иргэд сэтгэл хангалуун өгүүлж байв.

Дашрамд дурдахад, энэ үеэр алтайн Шарга сумын брэнд болсон чонон хармаг, Цогт, Алтай сумын брэнд болсон Ажийн бор ааруулыг иргэд, олон нийтэд сурталчилахаар бага хэмжээтэй ч боломжоороо бэлтгэн ирсэнээ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар сэтгүүлчдэд сонирхуулсан. Ковидын улмаас сүүлий үед иргэдийн цус өтгөрөлт ихэссэн энэ үед цус шингэлдэг байгалийн үнэт бүтээгдэхүүн болсон чонон хармагийн ач тус маш их болохыг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Нутгаасаа, алсын аймгаас чанартай, амттай махыг чирэгдэл, асуудалгүй авч чадсан нийслэлчүүд уг арга хэмжээг зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн Хөдөө аж ахуйн газрын хамт олонд баярлалаа хэмээгээд эдийн засгийн хүнд үeд эх нутгийнхаа малчдыг дэмжиж, малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тооноос чанарт шилжүүлэн даац нь хэтэрсэн бэлчээрийг сэргээх олон талын ажлын эхлэл болгон хийж байгаа ажлыг дэмжиж байна хэмээж байлаа.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
