Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч охид нийлж сургуулийнхаа монгол охиныг гар хөлийг нь хүлж байгаад зургаан цагийн турш зодож тамалсан хэргийн бичлэг тус улсын хэвлэлүүдээр цацагдлаа. Хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан ч саяхан олон нийтэд ил болсон нь энэ. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яаманд мэдээлэл ирсэн эсэхийг асууж, хэрэгт ямар хариуцлага тооцсоныг тодруулахад “Манайд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл ирээгүй. Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаас тодруулаад хариу өгье” гэлээ.
Өмнөд Солонгосын MBC телевизийн мэдээлснээр “Дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай монгол охиныг хүчирхийлсэн. Тухайн үедээ бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж, охиныг сэтгэл санааны гүн хямралд оруулжээ. Үүнээс болж тухайн хүүхэд сургуульдаа явахаа больжээ. Тухайн хохирогч хүүхэд арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд монгол дунд сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч аж. Хохирогчийг хүчирхийлсэн хүүхдүүдийн зарсан бичлэгийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлжээ. Харамсалтай нь, тухайн хүүхдүүдийг тэнсэн харгалзахаар суллаж, эрүүгийн ялаас чөлөөлсөн” гэжээ.
Тодруулбал, 13 настай монгол охины ам руу нь архи хүчээр цутгах, духан дээр нь хараалын үг бичээд хувцасыг нь тайлуулж бичлэг хийж, хийсэн бичлэгээ хүүхдүүдэд таван мянган воноор худалдаж тараасан зэргээр доромжилсон хэрэг гарсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Хохирогчийн ээж охиноо хайгаад очиход тагтан дээрээ нууж байгаад явхаар нь үргэлжлүүлж зодсон хэмээн мэдээлсэн байна.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...