2021 оны аравдугаар сарын 15-21-ний өдрүүдэд буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд нийт 3046 автомашин, 982 вагон нүүрс хилээр нэвтэрсэн байна.

Үүнийг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад автомашинаар тээвэрлэсэн экспорт 10 гаруй хувь, төмөр замаар тээвэрлэсэн экспорт 70 гаруй хувиар өссөн байна.

Мөн он гарснаас хойших хугацаанд /2021.01.01-10.21/ нийт 1.071.4 мян.тн зэсийн баяжмал, 6.129.2 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ.

Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ Лондоны металлын биржид түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдэж, дундаж ханш 10.013.3 ам.долларт хүрсэн юм.

Эх сурвалж: УУХҮЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Гялгар уутаар боссон тоглоомын талбай
Next post Т.Чимгээг эрүүдэн шүүсэн О.Бархасбадийг шүүж байна