Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ.
Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.
Энэ тухай ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбаганаас тодруулахад “Коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж байгаа.
Мөн коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан.
Бид үхсэн нэг минж болон амьд байсан минжүүдээс зургаад нь шинжилгээ хийсэн буюу долоон сорьцод шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Үлдсэнд нь шинж тэмдэг илэрсэн гэсэн үг.
Одоогоор тухайн минжүүд эдгэрсэн бөгөөд ЗӨСҮТ Мал эмнэлгийн газрын зөвлөмжөөр нийт 47 минжийг эмчилсэн” гэсэн мэдээлэл өглөө.
Олон улсад гэрийн тэжээвэр болон ан амьтад коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол цөөнгүй гарсан.
Иймд Эрүүл мэндийн яамны гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулсан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх,
Бага насны хүүхдээс хол байлгах,
Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх,
5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх,
Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх,
Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих,
Бусад амьтадтай тоглуулахгүй байх,
Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
Амьтанд амны хаалт зүүлгэх,
Амьтны хөлийг савантай усаар угаах,
Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх,
Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах,
Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх,
Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях,
1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх,
Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...