АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй таван этгээдийн шүүх хурал ирэх 2022 онд болно гэж ВВС мэдээллээ.
Тэдгээр таван хүний дунд Пакистаны иргэн Халид Шейх Мохаммед байгаа юм. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхгийг онгоцоор мөргөн нураасан алан хядах ажиллагааны гол буруутан гэж үздэг.
Халид Шейх Мохаммедыг 2003 онд Пакистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчлан, Тагнуулын төв газрын нууц шоронгуудын нэгд 3.5 жил хорьж, хэрцгий аргаар байцааж байсан гэх бөгөөд 2006 онд Гуантанамо руу шилжүүлсэн юм.
Есдүгээр сарын 11-ний халдлага гарснаас хойш өдгөө 20 жил өнгөрчээ. Хорин жилийн өмнөх “Аль-Каида” бүлэглэл зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булаан авсан бөгөөд тэдгээрийн хоёр нь Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг, нөгөө нь Пентагоны байрыг мөргөсөн. Харин дөрөв дэх онгоцны зорчигчид босогчдын эсрэг тэмцсэний дараа Пенсильвани муж улс дахь нэгэн талбайд сүйрсэн юм.
Эдгээр халдлагын улмаас оффисын ажилтнууд, цагдаа нар, Нью-Йорк хотын гал сөнөөгчид тэргүүтэй 3000 орчим хүн амиа алдсаны зэрэгцээ олон мянган хүн хүнд шархадсан билээ.
Эх сурвалж: Sputnik
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...