Та угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулж байгаа юу зай нь дууссан, эвдэрсэн гээсэн хаясан гээсэн юм биш биз? Уг төхөөрөмж таныг, хайртай дотны хүмүүсийг тань угаартах эрсдэлээс хамгаална.
🔸Та зуух, пийшин, яндангийнхаа бүрэн бүтэн байдал, битүүмжлэлийг шалгасан уу? Бороо усны улиралын дараа заавал шалгаж яндангаа хөөлөөрэй.
🔸Та сайжруулсан шахмал түлш худалдан авах “Сайн карт”-аа авсан уу? Аваагүй бол харъяа дүүргийнхээ “Таван Толгой Түлш” ХХК-ийн компанийн хэрэглэгчидэд үйлчлэх албанд өөрийн бичиг баримтын хамт очиж бүртүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг “Таван Толгой Түлш” ХХК-ийн☎ 70119400 утсанд холбогдож аваарай.
🔸Та буруу хадгалсан нөөцөлсөн сайжруулсан шахмал түлш хэрэглэх гэж байгаа юм биш биз? Буруу хадгалсан сайжруулсан шахмал түлш угаарын хийн эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг тул та хайртай гэр бүлийнхээ төлөө татгалзаарай.
🔸Та өвөлдөө бэлдэж гэр байшингаа дулаалж өвөлдөө бэлдсэн үү? Гэр хорооллын айл өрх дулааныхаа 50-55 худийг байшин, гэрийнхээ хана, тааз, шал, цонхоороо алддаг нь судалгаагаар тогтоогдсон, Өрх бүр дулаан алдагдлаа бууруулж чадвал нийт түлэх түлшний хэмжээ 2-2,5 дахин багасах буюу агаарын бохирдол үлэмж хэмжээгээр буурна.
Нийслэлийн гэр хорооллын иргэд та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж өнтэй сайхан өвөлжөөрэй.
Бичлэг үзэх:
https://www.facebook.com/108205870556501/posts/598613944849022/

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...