Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Наймдугаар сарын 16-ны 09:00 цагт улс даяар эхэлсэн цахим бүртгэлийг товлосон ёсоор наймдугаар сарын 25-ны 17:00 цагаас хаана гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдэж байна.
2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэж байгаа.
Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийг www.parent.edu.mn цахим хуудсанд байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд тус цахим хуудсанд нэвтэрч баталгаажуулснаар бүртгэл албажих учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд л гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40,330 хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсээд байна.
Улсын хэмжээнд мөн ялгаагүй бүртгэлийн явц хангалтгүй дүнтэй байгаа юм. Энэ нь эцэг, эхчүүд сурагчдын бүртгэлд ач холбогдол өгөхгүй байгаатай холбоотой гэж албаныхан үзэж байна.
www.parent.edu.mn цахим хуудсанд нэгдүгээр ангид элсэж буй нийт сурагчдын 89 хувийнх нь мэдээлэл байршаад байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын бүртгэл удааширч байгаа тул цахим бүртгэлийг өнөөдрөөр тасалбар болгож, наймдугаар сарын 29-нийг хүртэл сургуулиуд дээр уламжлалт аргаар сурагчдыг бүртгэх юм байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...