Төмөр замын аюултай бүсээр явган зорчигчид зөвхөн зөвшөөрөгдсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой байдаг. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр замын голоос хүн гарахгүй байх тохиолдол гарсаар байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна.
Ийм тохиолдол 2021 он гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс трейд” ХХК-ийн автобусны буудлын ойролцоо болон Залуус хорооллын урдах төмөр замын гарц, гармын орчим 8 удаа, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шар, Москва, 1 дүгээр хорооллын урдах төмөр зам дээгүүрх гарц гармын орчим 10 удаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт 11 удаа гарснаас болж галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. Галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдолд 800-1000 метр явж байж зогсдог тул явган зорчигчид төмөр зам дээгүүр яаралгүй анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх нь амь насаа эрсдэлээс хамгаална.
Намар болж хүмүүсийн хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхдөө төмөр замын аюултай бүсийн дэглэмийг чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжоомтой зорчихыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхааруулж байна.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...