Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг “Дэлгэр” мөрөнд сэлж байсан иргэн живжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын албанд энэ сарын 23-ны  өдрийн 17:29 цагт дуудлага ирсний дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 
Алба хаагчид болон ар гэрийн хүмүүс “Урандөш” багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 
Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хангай, Буянт-Ухаа-2 хотхоны оршин суугчид хууль бус гэрээг эсэргүүцэж жагсаж байна
Next post Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна