МУГТ М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд М.Уранцэцэг Израйлын Шира Ришонитой барилдаж өчилтөөр цэвэр ялж ийнхүү шөвгийн дөрөвт шалгарлаа. М.Уранцэцэг шөвгийн 16-д Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан билээ.

Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана. Түүнийг ялвал шууд мөнгөн медалийн болзол хангах юм байна.

Медалийн болон дагах барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

+ There are no comments

Add yours