Токио 2020: Манай 3х3 сагсан бөмбөгийн баг АНУ-д хожигдлоо

Монгол Улс Олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр оролцож байгаа билээ. О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын эхний тоглолтоо Дэлхийн аварга Италийн шигшээ багтай хийж 15-14 харьцаагаар хожигдсон.

Тэгвэл манай 3х3 сагсан бөмбөгийн баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын шигшээ багтай хийж, ялагдал хүлээлээ. Тооны харьцаа 21-9-өөр өндөрлөсөн юм.

Монгол Улсын шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 09:15 цагаас Японы шигшээ багтай хийнэ.

+ There are no comments

Add yours