Халдварын өндөр эрсдэлтэй энэ үед хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатайг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сануулав.
“Коронавирусийн дельта хувилбар 60%-аар илүү хүндрүүлэх эрсдэлтэй тул тархвал аюултай”
Тэрбээр “Халдвартай нэг хүн байхад гэр бүлийн бүх хүн өвчлөх өндөр эрсдэл бий.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн дельта хувилбараас сэргийлж, гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах санал хүргүүлсэн.
Дельта вирусийн халдвар хэрвээ тархвал халдвар авсан хүн маш түргэн хугацаанд хүндрэх аюултай. Тодруулбал, коронавирусийн дельта хувилбар нь альфа хувилбартай харьцуулахад эмнэл зүйн шинж тэмдэг нь 60 гаруй хувиар илүү хүндэрдэг.
Мөн халдварлуулах чадвар нь өндөр тул гэр бүлийн хүрээнээс өөр хүнтэй уулзахгүй байх нь дельта вирусээс сэргийлж байгаа л хэрэг.
УОК-ын шийдвэрээр вакцины хоёр тун хийлгэсэн иргэд гадаадаас ирээд шууд гэртээ тусгаарлагдаж буй. Гэвч гэртээ тусгаарлагдах чанар ямар гэдгийг анхаарах ёстой.
Иймд коронавирусийн дельта хувилбар дамжихаас сэргийлж аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй байж гэр бүлээрээ наадмаа тэмдэглэхийг дахин сануулж байна” гэсэн юм.
“Онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг сануулж байна”
Үргэлжлүүлэн “Коронавируст халдвар сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт ихээр бүртгэгдэж байна. Тиймээс онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг сануулж байна.
Учир нь артерийн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй болон тамхи татдаг хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд богино хугацаанд хүндэрч байна. Иймд аль болох гэр бүлийн хүрээнээс өөр хүнтэй уулзахгүй байж, зөвхөн гэр бүлийн хүрээнд наадмаа тэмдэглэж өнгөрүүлэх шаардлагатай” гэв.
“Халдвар авсан тохиолдолд орон нутагт эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй, цаг алдах эрсдэлтэй”
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Үнэхээр хөдөө орон нутагт зорчих шаардлагатай бол эмийн санг бэлдэж явахыг сануулж байна.
Тухайлбал, таны машинд халууны шил, өвчин намдаах эм авч явах шаардлагатай. Мөн коронавируст халдварын үеийн шинж тэмдгийн талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй.
Хөдөө орон нутагт халдвар ихээр бүртгэгдэж байгаа энэ үед аль болох сум, суурин газарт очихгүй байхыг сануулж байна.
Учир нь хэрвээ халдвар авсан тохиолдолд тухайн орон нутагт эмчилгээ үйлчилгээ авахад хүндрэл үүсэж, цаг алдах эрсдэлтэйг анхааруулж байна. Тиймээс гэрийнхээ ойролцоо салхинд гарахыг зөвлөж байна.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...