Замын-Үүд боомт наадмын өдрүүдээр тав хоног ажиллахгүй

Долдугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй болохыг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу дээрх хугацаанд ажиллахгүй болохыг тайлбарласан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Замын-Үүд боомтод ажиллахдаа ачаа, барааны бөөгнөрөл үүссэн тул наадмын үргэлжилсэн амралтаар уг боомтыг амралтгүй ажиллуулна гэж мэдээлж байсан ч Замын үүд боомт ажиллахгүй гэж мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours