Нийслэлийн түргэн тусламжийн газрын даргаар Б.Одгэрэл ажиллана

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа 35 настай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан харамсалтай явдал болсон. 

Энэ асуудалд хариуцлага тооцож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. 

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор яригдаад эхэлжээ. Тэрбээр хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд ЭМШУИС-д хэлтсийн дарга мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм . 

+ There are no comments

Add yours