Коронавирус нь хөнгөн цагаан эдлэл дээр 2-8 цаг, мэс заслын бээлий дээр 8 цаг, даавуун дээр 24 цаг, ган, төмөр эдлэл дээр 2-3 хоног, мод, модон эдлэл дээр 2-4 хоног, шил дээр 5 хоног, цаасан дээр 5 хоног, хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр амьдрах чадвартайг тогтоосон байна.
Иймээс иргэн та гарцаагүй шаардлагаар гэрээсээ гарсан тохиолдолд юуг илүү анхаарах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:
- Гэртээ гадуур өмссөн гуталтай орохгүй байх
- Нэг удаагийн маск, бээлий /нүдний шил/ хэрэглэсэн бол гадаргуунд хүрэлгүй авч, битүү зүйлд хийж хаях
- Нүдний шил, малгай, гар цүнх, гар утас, гадуур хувцсыг тусгаарлах, ариутгах, цэвэрлэх
- Гэртээ ороод нэн тэргүүнд гараа сайтар угаах
- Худалдаж авсан бараа бүтээгдэхүүн, түүний сав баглаа боодлыг ариутгах
- Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

Иргэн та дээрх зөвлөгөөг сахиж, аль болох гэрээсээ гарахгүй байж, гэр бүлээ коронавируст халдвараас хамгаалаарай.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд та юу хийж чадах вэ?
Гэрийн өдөр тутмын цэвэрлэгээ хийхдээ бүх гадаргууг халдваргүйжүүлэгч шүршигч болон нойтон сальфеткаар арчиж цэвэрлэх
Гараа бүлээн усаар 20 секунд орчим савандаж угаана.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...